Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэхийг Цэц баасан гарагт хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх дунд суудлын хуралдаанаа Цэц энэ сарын 16-нд товложээ.

Тодруулбал, нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж, УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэх үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргасан юм.

 

Нэр бүхий иргэд гомдол гаргахдаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэж үзсэн.

 

 

Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр нэг удаа, зургаан жилээр сонгогдох энэ заалтыг холбогдох хуулиар зохицуулж өгөөгүй гэсэн утгатай мэдээллийг Цэцэд гаргасан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)