Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий шинэ парламент 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хамт (2025.01.29) Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

 

сонин mn

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий анхны парламент намрын чуулганаараа 30 жил гацсан мега төслүүдийг баталж чадсаныг онцоллоо. Салбар бүрийн дуу хоолой, мэргэжилтнүүд хууль тогтоох байгууллагад орж ажилласнаар эдийн засгаа тэлэх боломж бүхий 4 том төслийг хөдөлгөх алхмыг хийж, 2025 оны төсвийг алдагдалгүй баталж чадсан юм. 126 гишүүнтэй парламентаас ийнхүү үр дүн эхнээсээ гарч, асуудлыг улстөржилгүйгээр, олон талаас нь харж, хэлэлцэж чаддаг болсныг танилцуулав.

 

сонин mn

Энэ онд Говь-Алтай аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бөгөөд аймгийн дулааны шугам сүлжээний 2 дугаар хэлхээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн аймгийн авто замын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх юм.

 

сонин mn

УИХ-ын гишүүн Э.Болормаа Тайшир, Дэлгэр сумдад ажиллах үеэрээ УИХ-аас 2025 оны төсвийг батлахдаа царцсан барилга, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавин ажиллаж, үр ашиггүй төсвийн хуваарилалтуудад эцэс тавьж чадсан гэлээ.

 

сонин mn

Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэдийн зүгээс малын индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх хүсэлт тавив. УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын хуулийн төслийг хэлэлцэх үеэр уг даатгал малчдын хэрэгцээ, шаардлагыг хангаж буй эсэх нь эргэлзээтэй бөгөөд хуримтлагдсан хөрөнгөөр өнгөрсөн жилийн зудын хохирлыг барагдуулж чадаагүй учраас цаашид Хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.

 

сонин mn

Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 12 жилийн өмнө цэвэр, бохир усны шугам сүлжээ барих нэрийдлээр 5 тэрбум төгрөгийн тендэр авсан компани одоог хүртэл ажлаа бүрэн гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн газар ухсан байдалтай байгааг иргэд хэлж байлаа. Иймээс уг асуудалд онцгой анхаарлаа хандуулна гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Цөлжилт явагдаж, бэлчээрийн хомстол нүүрлэж буй энэ цаг үед гадаргын усыг хуримтлуулж, нөөц бүрдүүлэх нь туйлын чухал учраас Говь-Алтай аймагт жижиг хөв цөөрөм 15-ыг байгуулах ажлыг энэ оноос эхлүүлэх юм. Тайшир, Дэлгэр сум нь Завхан голын усыг хуримтлуулж чадсан Гэгээн нуурын хажууд байдгаараа онцлогтой. Тиймээс гадаргын усыг нөөцлөх бүрэн боломжтой гэдгийг эдгээр сумдаас харж болно. Иргэдийн зүгээс хөв цөөрөм барих ажлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)