40 жилийн өмнө Энэтхэгийн онгоцыг дэлбэлсэн этгээдийг хөнөөсөн алуурчинд ял оноов

40 жилийн өмнө Air India компанийн онгоцыг дэлбэлсэн этгээдүүдийг цагаатгасан ч хоёр жилийн өмнө машиндаа буудуулж амиа алдсан байхыг нь олсон юм.   

1985 оны зургаадугаар сарын 23-нд Канадаас Энэтхэг рүү нисэж явсан Air India компанийн онгоц Ирландын эрэгт дэлбэрч, 329 зорчигч бүгд амиа алдсан юм. Амиа алдагсдын ихэнх нь Энэтхэг рүү гэр бүлтэйгээ уулзахаар явж байсан Канадын иргэд байжээ. Уг ослыг Канадын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн террорист халдлага гэж үздэг байна.

Энэхүү дэлбэрэлтийг Энэтхэгийн иргэн Малик, Ажаиб Сингх Багри-г үйлдсэн хэмээн шоронд хорьж байсан ч 2005 онд цагаатгасан байдаг.  

Харин тус иргэнийг 24 настай Таннер Фокс болон Хосе Лопез  гэх этгээд буудаж амийг нь хөнөөсөн. Тэд өнгөрсөн аравдугаар сард хэргээ хүлээсэн бөгөөд Британийн Колумбын Дээд шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)