ИЗНН-ын экс дарга Ц.Ганхуяг консул боллоо

Иргэний зориг ногоон намын дарга асан Ц.Ганхуягийг ОХУ-ын Эрхүү хотод суух ерөнхий консулаар томилжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр /2025.01.29/ энэхүү томилгоог хийсэн байна. Тэрбээр Эрхүү хотын Багшийн их сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн.  ИЗНН-ыг удирдаж байсны зэрэгцээ Хүнс хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байв. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан 2007-2008 оны үед Ц.Ганхуяг нь ИЗНН-ын квотоор Хүнс хөдөө аж ахуйн сайдын алба хашсан. Энэ үед түүнийг гурилын үнийг тогтворжуулж чадаагүй үндэслэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З.Энхболд, “20 минутын хот” асуудлыг хариуцаж буй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй гишүүд огцруулах санал гаргаж байсан удаатай. Энэ үед сайд асан Ц.Ганхуяг "Ажлын садаа болоод байх юм" гэдэг хариулт өгч байв.

Тэрбээр ИЗНН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд одоогийн удирдлага Б.Батбаатарт намынхаа тамга тэмдгийг шилжүүлж өгсөн юм.

ИЗНН нь 2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авснаар парламентад төлөөлөлтэй болсон. Тус намыг удирдаж буй УИХ-ын гишүүн Б.Батбаатар үе үе сүржин мэдэгдэл хийгээд буух бүрт “ИЗНН-ынхны амыг хаахгүй болчиг дуугүй суухгүй нь дээ” гэж яриа чих дэлсдэг байсан нь ямартай ч оргүй үг биш болж таарав.

Экс даргаа Эрхүү хотод суух ерөнхий консул болголоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.219.147)

    2025-01-30

    SEKSYGEER BOOBN XXNO VANXANDI ANUSN80955877