Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан байна
- 2023-08-28
- Цаг агаар
- 0
Малчид, иргэд, аялагчидад зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүхэн байна.
2023 оны 08-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +21...+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)