Жагсаалын үеэр Төв талбай руу автомашинтай нэвтэрсэн иргэн Н.Д нь хүн амины хэргээр ял эдэлж байгаад 2022 онд суллагдсан байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн жагсаалын үеэр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж, энэ дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар өнөөдөр /2025.01.16/ ЦЕГ-аас мэдээлсэн. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ "Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орсон этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн байсан. Хэрвээ Герман улсад болсон шиг жагсаал дундуур орж ирж, олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь үзэж Цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэдгийг тодотгосон. 

Тэгвэл тухайн иргэн хэн байв, ямар хэрэгт холбогдож байв гэдэг нь анхаарал татлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Төв талбай руу автомашинтайгаа дайрч орсон иргэн нь Н.Д гэх хүн байжээ. Тэрбээр 2016 оны тавдугаар сарын 13-нд Орхон аймагт иргэн Н-тэй маргалдан бие махбодид нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон байна. Улмаар тухайн хэрэгт ял шийтгэгдэж, 2022 онд хорих байгууллагаас суллагдсан нэгэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)