Цогтцэций суманд усархаг аадар бороо орсны улмаас үер буужээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2024 оны есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө усархаг аадар бороо орсны улмаас үер буусан.

Үер усны аюулд өртөөд байгаа айл өрхүүдэд туслах ажил өрнөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд үерийн усанд өртсөн айл өрхийн ус соруулах, техникийн туслалцаа үзүүлж, туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар хоёр ус соруулах помп, 7 хүн ажиллууллаа гэж  "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)