“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхээ гардан авлаа

Голомт банкнаас иргэд, харилцагчдынхаа хадгалах зуршлыг дэмжиж, санхүүгийн дархлаатай болоход нь туслах “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024.05.15-2024.08.31-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ. Аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого хийсэн, хугацаа сунгасан харилцагчдын 100,000₮ тутамд 1ш сугалаа олгосон юм. Харин энэ хугацаанд идэвхэжсэн нийт 4.5 сая гаруй сугалаанаас хамгийн азтай 20 харилцагчийг тодруулан Хонг Конгийн Disneyland руу хосоороо аялах эрхээр шагналаа.

Ирээдүйдээ зориулан хадгалаад азтан болсон харилцагчдадаа баяр хүргэе. Зарим азтануудын сэтгэгдлээс та бүхэнд хүргэж байна.

Улаанбаатар болон орон нутгаас тодорсон азтанууд ийнхүү шагналаа гардан авснаар энэ удаагийн  сугалаат аян албан ёсоор өндөрлөж байна. Азтанууд ирэх 11-р сард Disneyland-ыг зорих бөгөөд “Хадгаламжтай аялал” аян маань тун удахгүй дараагийн аялалдаа гарах тул та бүхэн ЭНД дараад Голомт банкны хугацаатай, төгрөгийн хадгаламжийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй нөхцөлтэй урьдчилан танилцаарай.

Өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн баталгаатай, итгэл дүүрэн ирээдүйд хөрөнгө оруулж “Хадгаламжтай аялал” аянд хамрагдсан нийт харилцагчдадаа талархал илэрхийлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай