Жо Байден энх тайвныг цогцлоохыг уриалжээ

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 25 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэлхийн удирдагчдад хандан хэлсэн сүүлчийн үгэндээ Ливанд энх тайвныг тогтоож, Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ. 

 

“Өргөн хэмжээний дайн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй” гэж Ж.Байден Израил болон “Хезболла” бүлэглэлийн хооронд хурцдаж буй зөрчилдөөний талаар дурдаад, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх боломжтой хэвээр байна хэмээн нэмж хэлсэн байна.

 

Газын зурваст дэгдсэн Израил-ХАМАС-ын мөргөлдөөн нэг жилийн нүүр үзэх гэж буй энэ үед Ж.Байден НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс дэмжсэн гал зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх гэрээний нөхцөлүүдийг эцэслэхийг талуудад уриалжээ.

 

ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украины тухайд Ж.Байден хэлэхдээ “Бид залхаж, өөр зүгт анхаарлаа хандуулж болохгүй. Украин улс шударга, тогтвортой энх тайван тогтоон ялах хүртэл бид тус улсыг үргэлжлүүлэн дэмжих болно” гэлээ.

 

Харин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэсэн шийдвэрийнхээ талаар түүний хэлсэн үгийг НҮБ-ын 193 гишүүн орны удирдагчид, цугларсан хүмүүс алга ташин хүлээж авсан байна. “Удирдагчид аа, засгийн эрхэнд үлдэхээс илүү чухал зүйл байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол ард түмэн шүү дээ” гэж Ж.Байден хэлжээ. Тэрбээр 25 минутын турш үг хэлэх үед Хятад, Оросын төлөөлөгчид алга ташаагүй байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.226)

    2024-09-25

    Доминик Тарчински: "Европын Холбоо задрах болно" Польшийн ЕХ-ны гишүүн ЕХ,Брюсселийн бодлогыг идэвхитэй шүүмжилдгээрээ алдартай Доминик Тарчински ЕХ удахгүй задрах тухай өөрийн бодол санааг хэлж анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ, Европ бүсийн улс орнууд ЕХ,Брюсселийн бодлогоос болж тусгаар тогтнол, улс төр эдийн засгийн эрх чөлөө, өөрсдийн оронд бодлого тодорхойлох эрхээ алдаж байна. Эдийн засгийн байдал муудсанаас болж,Итали,Грек,Испани зэрэг орнууд хэмнэлтийн системд шилжэж, иргэд нь улам ядуурч байна. Энэ байдал үргэлжлэх тусам бусад орнууд еврог орхиж өөрсдийн мөнгөн тэмдэгтийг хэрэглэж магадгүй. Европын орнууд анх Еврог гаргаж хүчирхэг эхэлсэн бол одоо тийм биш, мөнгөний хувиарлалт эрх тэгш бус болсон. Брюссель,ЕХ-ын цагаачдын бодлого олон улс оронд тогтворгүй байдлыг бий болгож байна. Герман, Франц Европын хилийг нээлттэй байлгахыг дэмжсээр байна. Польш,Унгар үүний эсрэг байдаг. Байсаар ч байх болно.Бид бусад орнуудад үлгэр жишээ болно. Ирэх оноос эхлэн ЕХ,Брюсселийн хүнд суртал,буруу бодлогыг эсэргүүцэх улс орны тоо нэмэгдэж, ЕХ аажмаар задрах болно гэж мэдэгджээ.

  • Зочин (202.9.46.226)

    2024-09-25

    "Европын Холбооны хоног өдрүүд тоологдож байна. Үүнд бид бэлэн байх ёстой" Италийн ерөнхий сайд Жорж Милони Европын улс төрд "бөмбөг тэслэв" Жорж Милони, Европын улс орнууд өөрсдийн тусгаар тогнол, эдийн засаг, хилийн аюулгүй байдлаа хангах эрхтэй. Бид хувь заяагаа Брюссельд суудаг хэдэн хүнд сурталтанд атгуулах ёсгүй. Тэд "эв нэгдэл,бүхнийг хамтаа" гэж хоосон ярьдаг. Зүүн европын ЕХ-ны гишүүн орнуудад ялгавартай ханддаг. Бид өөрсдийгөө цагаачдын давалгаанаас хамгаалах эрхтэй. Шийдвэр гаргадаг "хэн ч сонгоогүй" хэдэн хүн европын ард түмнийг хохироох ёсгүй. Бид Брюсселийн гинжийг таслах ёстой. Үүнийг Итали хийнэ. Европ тивд Европчууд тусгаар тогтнол, эдийн засаг, ёс заншлаа хамгаалж, найрсгаар амьдрах ёстой. ЕХ-ны өдрүүд тоологдож байна! Италчууд үүнд бэлдэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Дээр нь Унгар, Словяк, Испани ЕХ-г илт шүүмжлэх болсон Араас нь өөр улс орнууд гарч ирэх нь ойлгомжтой.. Нэмж хэлэхэд хэдэн сарын өмнө Жорж Милони Хятад улсад 5 хоногийн айлчлал хийсэн. Саяхан Испанийн ерөнхий сайд Санчи мөн Хятадад 3 хоногийн айлчлал хийсэн. Европын орнуудын зарим нь ирээдүйд БРИКС-ийн Холбоонд нэгдэхийг үгүйсгэхгүй. ЕХ,НАТО-ийн задралын эхлэл тавигдаж байх шиг.