Б.Хуягбаатар: Сонгинохайрхан дүүрэг орчин цагийн дүүрэг болоход ойрхон байна

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр хотын захын хороолол дундах зам харгуйг засахаас эхлээд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил өнгөрсөн 8 жилд маш эрчимтэй өрнөсөн. Тухайлбал өнгөрсөн 4 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүрэг 480 гаруй тэрбум төгрөгийн 380 ажил, бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Сонгинохайрхан дүүргийн хөгжлийг шинэ шатанд гарсан гэдгийг нэр дэвшигч Б.Хуягбаатар тодотголоо.

Мөн Улаанбаатар хот агаар, хөрс, усныхаа бохирдлыг шийдье гэж маш олон жил ярьсан. Эцсийн шийдэл бол гэр хорооллуудын газрыг чөлөөлөн орон сууцжуулах, инженерийн шугам сүлжээ бүхий орчин үеийн хотыг босгоход МАН-ын мөрийн хөтөлбөр чиглэж байна.

Гэр хорооллын газрыг чөлөөлж нөхөн олговор олгох, мөн орон сууцаар солих замаар тухайн газарт 60 хувьд нь барилгажилт, 40 хувьд нь ногоон байгууламж бүхий орон сууцны хороолол бүхий орчин цагийн хот босгох юм гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай