“Хоум” плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хоум” Плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг 10 дугаар сарын 5-ны өдрийн 23:00 цагаас 10 дугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Харин тус авто замын хойд хэсгийг 10 дугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 10 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)