Зарим сумын нутгаар 18 см цасан бүрхүүл тогтсон байна

Өнөө өглөөний цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Говьсүмэр, Хэнтийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завханы зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтжээ. 

Үүнээс хамгийн их нь Завханы Цагаан-Чулуут, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугантад 18.0 см, Баянхонгорын Баянбулагт 16.0 мм, Баянхонгорын Гурванбулаг, Архангайн Чулуутад 14.0 см, Баянхонгорын Жаргалант, Хэнтийн Биндэрт 13.0 см, бусад хэсгээр 0.0-12.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)