Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Иймд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан улсын чанартай  томоохон авто замууд дээр  халтиргаа гулгаа ихээр үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул аль болох холын замд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)