Starship сансрын хөлгийн туршилт дахин бүтэлгүйтлээ
- 4 цаг 56 мин
- Дэлхий
- 0
Хөлөг хяналтаа алдаж, агаарт задран унасан байна
SpaceX-ийн Starship сансрын хөлгийн туршилт хоёр удаа дараалан бүтэлгүйтлээ. Пүрэв гарагт Техас мужийн өмнөд хэсгээс хөөрсөн хөлөг хяналтаа алдаж, агаарт задран унасан байна.
Эхний үе шат төлөвлөсний дагуу явагдаж, хөлөг хөөрснийхөө дараа, хоёр хэсэг болж салсан. Гэвч 8 орчим минутын дараа, хөлгийн эхний угсраа хэсэг нь дайвалзаж, хяналтын багийнхнаас холбоо тасарсныг мэдээлжээ. Харин хөлгийн нөгөө хэсэг буюу Super heavy хурдасгуурыг нислэгийн цамхаг барьж авч чаджээ.
АНУ-ын Нисэхийн захиргаанаас SpaceX компанид ослыг мөрдөн шалгахыг үүрэг болгосон. Албаны зүгээс сансрын хог хаягдал унасан газруудад агаарын тээвэр зорчихыг түр зогсоосон.
Starship хөлгийн долоо дахь туршилт мөн бүтэлгүйтэж, дэлбэрснээс хойш ердөө хоёр сар орчмын хугацаа өнгөрч байгаа юм.
Сэтгэгдэл (0)