С.Одонтуяа: Эгийн УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ-ийн санхүүжилтийг баталлаа, ирэх онд нөлөөллийн үнэлгээг эцэслэнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдээлэв.

Тэрбээр "Эгийн голын УЦС-ын төсөл 1964 оноос эхлэн яригдсан. ОХУ болон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороотой тодорхой ойлголцолд хүрдэггүй байсан тул удаан хугацаанд гацсан.

Миний бие ОХУ-ын салбарын сайдтай санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд Монголын талаас долоон эрдэмтний баг ажиллаж судалгааны ажлыг амжилттай үргэлжлүүлж байна.

Өнөөдөр Монголын талаас хийж гүйцэтгэх шаардлагатай дөрвөн ажил болон туслах далангийн ТЭЗҮ-ийг боловсруулах санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Эдгээр ажлыг шуурхай гүйцэтгэж өгөхийг холбогдох сайд нарт даалгалаа. Ажлын даалгавар, төлөвлөгөөний дагуу явж байна.

Энэ дагуу 2026 оны нэгдүгээр хагаст багтан, ЦС-ын байгаль орчин дахь нөлөөллийн талаарх эцсийн дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Эцсийн дүгнэлтийн дараа УЦС баривал Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэж үзэж байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)