Олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Баасанхүү ээж болжээ
- 2 цаг 44 мин
- Спорт
- 0
Олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Баасанхүү, Парисын Их Дуулгын хүрэл медальт, ОУХМ Г.Болор-Очир нар үрийн зулай үнэрлэжээ.
Гавьяат тамирчин Б.Баасанхүү 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө амаржиж, хүүтэй болсон байна.
2024 он Б.Баасанхүүгийн хувьд спортын оргил амжилтын жил байв. 2024 оны зуны олимпын наадмын 48 кг-ын жинд өөр тамирчныг явуулахаар яригдаж байв. Гэтэл Б.Баасанхүү 2024 онд Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, Туркт болсон Их дуулгын алт, “Абу Даби-2024” ДАШТ-ээс алтан медаль хүртэж, илэрхий амжилт үзүүлснээр Парис -2024 олимпын наадамд оролцож, мөнгөн медаль хүртсэн билээ
Сэтгэгдэл (0)