Зам тээврийн 150 осол гарч, хүмүүс эд хөрөнгө, амь насаараа хохирчээ

Цагаан сарын баярын өдрүүдэд 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд байна.

Тухайлбал Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрхэвч жолооны хүрдний ард суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Учир нь ухаан санаа аль хэдийнээ жолоодлогоо алдсан байхад жолооны хүрд таны хяналтад байх боломжгүй байдаг тул иргэдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)