СЭЛЭНГЭ: "Хөдөлгөөнөөр эрүүлжье" үйл ажиллагааг зохион байгууллаа

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийтийн биеийн тамирыг өргөжүүлэн, оролцогчдын хүрээг нэмэгдүүлэх, хөдөлгөөнөөр эрүүлжихийн ач тусыг түгээх зорилгоор “Хөдөлгөөнөөр эрүүлжье” үйл ажиллагааг аймгийн БТСГ-аас тогтмол зохион байгуулж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг сурталчлах, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм.

 

Өвлөө үдэж, хавраа угтсан энэ удаагийн нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг олс таталт, гийр өргөлт, сумо бөхийн төрлөөр Сүхбаатар сумын 5-р баг дахь “Хөдөө нуурт” сар шинийн өмнөх өдөр зохион байгууллаа.

 

11 байгууллагын эрэгтэй 66, эмэгтэй 66 нийт 132 албан хаагч оролцсон дээрх үйл ажиллагааны олс таталтын төрөлд “Өргөн Сэлэнгэ” ОНӨААТҮГ-ын баг тэргүүлж, Сэлэнгэ аймгийн Шүүхийн баг, аймгийн Онцгой байдлын газрын баг удаалжээ.

 

Мөн сумо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд ХЦ-ийн 0101-р ангийн албан хаагч Д.Ариунбат, эмэгтэйчүүдийн төрөлд мөн ангийн С.Отгонцэцэг нар тэргүүлжээ.

 

Гийр өргөлтийн эрэгтэйчүүдийн төрөлд аймгийн ЦГ-ын албан хаагч Б.Галсандорж, эмэгтэйчүүдийн төрөлд аймгийн ЦГ-ын албан хаагч Ц.Гиймаа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)