"Төр, хувийн хэшлийн түншлэл төв" МҮХАҮТ-тай хамтран ажиллана

“Төр, хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ өнөөдөр /2025.03.17/ төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Төр хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ-ын захирал М.Амгаланбаатар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар гарын үсэг зурлаа.

 

Энэ хүрээнд талууд:

  • Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэлтийг хялбарчлах, хувийн хэвшлийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр хамтран идэвхи санаачлагатай ажиллах,
  • Бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хамтын хүчин чармайлтаар төрийн бодлого, шийдвэрт санал, зөвлөмжийг боловсруулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгахад дэмжлэг үзүүлэх,
  • Бие биенийхээ үйл ажиллагааг харилцан дэмжиж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийг бизнес эрхлэгч, олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, уулзалтаас гарсан саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжлах,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл байгуулж ажиллах, цаашдын ажлаа өргөжүүлэх чиглэлээр МҮХАҮТ болон ТХХТТ удирдлагын түвшин дэх уулзалтыг хагас жил тутам зохион байгуулах,
  • Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог орон нутагт байгуулах, үр дүнтэй ажиллуулахад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санаачлага оролцоог хангах, чиглэл өгөх зэрэг ажлууд дээр хамтран ажиллах юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)