ХОВД: Ирэх жилүүдэд тариалалтын хэмжээг 10 мянган га талбайд хүргэнэ

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 3000 гаруй тариаланч бий. 


Тус аймгийн тариаланчид өнгөрсөн онд 2600 гаруй га талбайд жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тарьж, 29 мянга орчим тонн ургац хураан авч, зах зээлд нийлүүлжээ.

Тэгвэл энэ жилийн хувьд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх, услалтын системийг өргөтгөх, сэргээн засварлах чиглэлд анхаарч байна.

Удахгүй газар тариалангийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өчигдөр Ховд аймгийн газар тариалангийн төв бүс нутаг болох Буянт суманд эрдэм шинжилгээний бага хурал, тариаланчдын зөвлөгөөн зохион байгууллаа.

Энэ үеэр орон нутгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх зарим ажлаа танилцуулав.

Тодруулбал, Ховдынхон усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж,  тариалалтын хэмжээг 10 мянган га талбайд хүргэх,  уламжлалт тариалалтаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, чихрийн манжин тариалж элсэн чихэр  үйлдвэрлэдэг болох,  тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилт дэвшүүлжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)