Paparazzi сэтгүүлийн “МОНГОЛ”-оороо гоёсон тусгай дугаар худалдаанд гарлаа
- 2018-07-28
- Энтертайнмент
- 0
Наадмын маргааш намар гэдэг. Хур бороо зүсэрсэн баярын өдрүүдийг бид ардаа үдлээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй айраг сэнгэнүүлсэн Paparazzi сэтгүүлийн тусгай дугаар уншигчдынхаа өмнө дэлгэгдэж буйд бүхэн баяртай байна.
Баярын тусгай дугаартаа насаараа төрд зүтгэсэн, төрөөс төрсөн тэр бумтан гэж хэлж болмоор Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн аархал буюу алт, мөнгөнд хэрхэн умбаж буйг онцоллоо. Мөн хүй долоо худагийн зүлэг ногоон дэнжийг чимсэн олны танил эрхэмүүдийн галуудаар зочилж хэн, хэрхэн наадаж буйг тольдсон билээ. Түүний дээр энэ өдрүүдэд болсон сонин, хачин болон бусад сонирхолтой мэдээ, мэдээллүүдийн дээжисээс та бүхэнд хүргэж байна. Бизнес болоод салбарын чинээлэг эрхмүүдийн гоёл зүүсгэл наадмын нэгэн чимэг болон манай сэтгүүлийн хуудсануудад хэрхэн буусныг сонирхоорой. Ийн хэн бүхний сонирхолыг татах мэдээ, мэдээлэл бүхий Монголоороо гоёсон тусгай дугаар маань уншигч таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл (0)