Хамгийн их орлоготой жүжигчдийг тодруулав

“Форбс” сэтгүүлээс гаргасан судалгаагаар жүжигчин Скарлетт Йоханссон 2018 онд хамгийн их орлого олсон эмэгтэй жүжигчнээр тодорчээ. Өнгөрсөн жил өрнөсөн “Time’s Up” хөдөлгөөний ачаар Холливуд дахь эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалин хөлсний ялгаа олны анхаарлыг татаж чадсан билээ. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүйн орлого хамгийн өндөр болсон нь эрэгтэй жүжигчдийн жагсаалтын долоодугаарт бичигдсэн Том Крузынхаас ч бага байгаа нь анхаарал татаж байна.

Энэ жил нээлтээ хийсэн “Avengers: Infinity War” кинонд тоглож, “Isle of Dogs” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчин Скарлетт Йоханссон өнгөрсөн нэг жилийн дотор 40.5 сая ам. доллар олж жагсаалтыг тэргүүлжээ. Тэгвэл жагсаалтын хоёрт 28 сая ам. долларын орлоготойгоор жүжигчин Анжелина Жоли оржээ. Эрэгтэй жүжигчдийн хувьд жүжигчин Марк Уолберг 68 сая ам. долларын орлоготойгоор жагсаалтыг тэргүүлсэн байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)