“MTV”авардсын шилдгүүд тодорчээ
- 2018-08-23
- Энтертайнмент
- 0
Америкийн хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “MTV” авардсын шагнал гардуулах ёслол Нью-Йорк хотын “Radio City Music Hall”-д болж өнгөрлөө. Энэ жилийн ёслол хөтлөгчгүй зохион байгуулагдсан бөгөөд тайзнаа Женнифер Лопез, Ариана Гранде, Шон Мендес, Трэвис Скотт зэрэг дуучин шинэхэн уран бүтээлээ толилуулж үзэгчдийг баярлуулсан байна. Энэ удаагийн шилдэг залуу уран бүтээлчээр реппер Карди Би тодорчээ. Тэрбээр шагнал гардах үедээ таван долоо хоногтой бяцхан үрээ тэврэн гарч ирээд “Хүмүүс намайг эрт хүүхэд гаргалаа. Амжилтад хүрэх хаа ч байсан болоогүй байна гэж байсан.Одоо би шилдгээр шалгараад зогсч байна. Миний охин надад энэ бүх амжилтыг авчирлаа” хэмээн нулимс унаган сэтгэгдлээ хуваалцжээ. Харин хувцаслалтын хувьд “MTV” авардс үргэлж л хамгийн зоригтой, этгээд төрхүүдээрээ алдартай байсан. Энэ жил ч бас хагас гэрэлтсэн “нүцгэн”, өндөр оноотой үдшийн даашинз, үлгэрийн гүнж мэт хөвсгөр хормойтой бошинз, шигтгээгээр бүрхсэн комбинзон гээд олон сонирхолтой шийдлийг Америкийн хөгжмийн ертөнцийн одууд сонгон өмсчээ.
Г.Ням
Сэтгэгдэл (0)