Олсены эгч дүүс эрэгтэй хувцасны цуглуулга гаргана
- 2018-08-30
- Энтертайнмент
- 0
Олсены эгч дүүс “The Row” брэндийн нэр дор эрэгтэй хувцасны цуглуулга гаргах болсноо зарлалаа. Мэри-Кейт Олсен, Эшли Олсен нар шинэ загваруудаа Лондонгийн алдарт Сэвил Роу гудамжнаас сэдэвлэн бүтээж буйгаа онцолсон юм. "Эрэгтэй хувцасны цуглуулгыг бүтээх явцад хамгийн чухал зүйл нь судалгаа хийх. “The Row” брэнд анхны загвааа сурталчилгаа хийлгүйгээр дэлгүүрээр дамжуулан борлуулсан бөгөөд эрэгтэй хувцасны цуглуулгаа ч мөн ижил тансаг зах зээлд зориулан бүтээж байна" хэмээн тус брэндийн төлөөлөгч онцолжээ. Хослол, цамц, эрэгтэй гутал, аксесуараас бүрдсэн шинэ цуглуулга ирэх аравдугаар сард худалдаанд гарахаар болжээ.
Сэтгэгдэл (0)