Г.Ариунбаатар Улаан талбайд дуулна
- 2018-08-30
- Энтертайнмент
- 3
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-д урилгаар дуулахаар болжээ. Тухайлбал, Москвагийн Улаан талбайд өнөөдөр болох тоглолтод ОХУ болон Абхазын Ардын жүжигчин, дуучин Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулна. Мөн тэрбээр Кремль, П.И.Чайковскийн консерватурт тоглолтоо хийхээр болжээ. Г.Ариунбаатар OXУ-д өнгөрсөн онд болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байр эзэлж байсан. Түүнчлэн ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож 1600 гаруй дуучнаас шалгарч, Гран-при шагналын эзэн болсон юм.
Г.Сүрэн
Сэтгэгдэл (3)
ZOCHIN (124.158.113.3)
gaihaltai amjilt zaluu mini haniin songolt mash muu bailaa odoo ungursun huuhdeer bulaad l bn naad em chini
зочин (43.242.242.128)
гайхалтай, путины найз залуу шүү дээ
Баяр (103.111.68.3)
Баяр хүргэе! Амжилт! Мундаг, бахархаж байна.