“Галзуу баян Азиуд” орлогоороо тэргүүллээ

Трэйлер үзэх

“Ворнер брос пикчерс” компанийн шинэ бүтээл инээдмийн төрлийн “Галзуу баян Азиуд” кино ашиг орлогоороо “Бокс оффис”-ын жагсаалтыг дахин тэргүүллээ. Тус бүтээл өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 25 сая ам.долларын орлого олсон байна. Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн Холливудын энэхүү төсөл нь арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого гэж шүүмжлэгчид тайлбарлажээ. Түүнчлэн “Ворнер брос пикчерс”-ийн бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт “The Meg” кино 13 сая ам.долларын орлогоор энэ долоо хоногийн жагсаалтыг удааллаа.

“The Meg” кино олон улсад нээлтээ хийснийхээ дараа 408 сая ам.долларын орлого олсноос 35 хувийг БНХАУ-ын зах зээл бүрдүүлж байна. Харин өнгөрсөн долоо хоногт шинээр нээлтээ хийсэн “Stxfilms”-ийн бүтээл адал явдалт, гэмт хэргийн сэдэвт “The Happytime Murders” кино 10 сая ам.долларын орлогоор “Бокс оффис”-ын жагсаалтын гуравт бичигдлээ. 40 сая ам.долларын зардлаар бүтсэн дээрх киноны хувьд энэ нь тааруу үзүүлэлт гэж “Бокс оффис”-ын кино шүүмжлэгчид онцолжээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)