Загварын сэтгүүлийн нүүрийг өнгөт арьст эмэгтэйчүүд чимж байна

Загварын шилдэг сэтгүүлийн ирэх сарын нүүр зургийг өнгөт арьст алдартай эмэгтэйчүүд чимжээ. Тухайлбал, Английн “Vogue” сэтгүүлийн ирэх сарын нүүрийг дуучин Рианна чимжээ. Түүний цэцэгсээр хүрээлүүлж, уруулаа тод өнгөөр будсан зураг олон нийтийн сүлжээнд нэлээд хандалт авсан байна.

Мөн дэлхийд нэртэй загвар өмсөгч Наоми Кэмпбелл Францын “Vogue”, реппэр Ники Минаж Арабын тус сэтгүүлийн нүүрт хар өнгийн даашинзтай зураг авахуулж, илэн далангүй ярилцлага өгчээ. 21 настай загвар өмсөгч Слик Вудс жирэмсэн байх үеэ гэрэл зурагт үлдээж, ELLE сэтгүүлийн нүүр хуудаснаа гарсан байна. Энэ мэтчилэн дэлхийн загварын ертөнцөд өнгөт арьст эмэгтэйчүүдийг онцлох болсон нь “Цаг үе өөрөөр эргэж буйг гэрчилж байна” хэмээн загварын агентууд онцолжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)