Монголын нууц товчоог дэлгэцийн бүтээл болгожээ
- 2018-09-02
- Энтертайнмент
- 0
Монголын нууц товчоог олон улсад түгээн дэлгэрүүлж, өв соёлоо дэлхийд таниулах зорилготой “Монголын нууц товчоо түгээмэл эх” төслийг зураач Р.Батцэнгэл санаачлан хэрэгжүүлээд 10 жил болж байгаа аж. Төслийн хүрээнд Монголын нууц товчоог бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлүүлжээ.
Тус бүтээл нь хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж буйгаараа ач холбогдолтой аж. Уг төслийн дараагийн шатанд Монголын нууц товчоог дэлгэцийн бүтээл буюу хөдөлгөөнт цуврал болгон бүтээсэн байна. Тус цувралын албан ёсны нээлт ирэх сарын 4-нд “Тэнгис” кино театрт болох бөгөөд “SkyMedia” сувгаар ирэх сарын 23-ныг дуустал үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Г.СҮРЭН
Сэтгэгдэл (0)