“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана

"Мөрөөдлийн театр”-ын хамт олны намар цагийн нээлт болох  “Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр үзэгчдийн хүртээл болно. Урилгаар жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар тоглож байгаа бөгөөд  шоу драм хоёр үзэгдэлтэй аж. Өөрөөр хэлбэл, үзэгчдийг хоёр өөр ертөнцөөр аялуулна гэсэн үг. Эхний хэсэгт детектив зохиолоос сэдэвлэсэн “Дундын бүсгүй” шоу драмыг үзэгчдэдээ хүргэнэ. Энэ бүтээл орчин үеийн залуучуудын амьдралыг харуулснаараа онцлогтой гэсэн шүү. Хоёрдугаар хэсэгт Оросын алдартай зохиолчийн уран бүтээлийг хүргэх аж. Дашрамд дурьдахад “Дундын бүсгүй” +18 шоу драм нь 18-аас дээш насныханд зориулсан бүтээл учраас бага насны хүүхэдтэйгээ үзэхэд тохиромжгүй гэдгийг уран бүтээлчид сануулсан байна лээ.

Тоглолт өнөөдөр буюу 9-р сарын 7-ны 19 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.

Холбоо барих утас: 89699910,91936767,70118467

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)