Токаев: Казахтанд ирж буй оросуудын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Москватай хэлэлцээ хийнэ
- 2022-09-27
- Боловсрол
- 0
АЛМАТЫ. /RIA Novosyi/. Казахстанд ирж буй оросуудын тоо нэмэгдэж байгаа асуудлыг шийдэхийн тулд Астана Москватай хэлэлцээ хийнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгджээ.
“Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас олон хүн манайхыг зорин ирж байна. Тэдний дийлэнх нь гарах гарцгүй нөхцөл үүссэний улмаас явахаас өөр аргагүйд хүрч байна. Бид тэдэнд анхаарал тавьж, аюулгүй байдлыг нь хангах ёстой. Энэ бол улс төр, хүмүүнлэгийн асуудал. Шаардлагатай арга хэмжээ авахыг би Засгийн газартаа даалгасан" гэж тэрбээр мягмар гарагт Туркестанд олон нийттэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, "гаднаас ирсэн хүмүүст тусламж үзүүлэх боловч тэдэнд ямар нэгэн давуу эрх олгохгүй, бүх ажлыг хууль, бидний хүлээсэн үүргийн дагуу явуулах ёстой”. “Бид Оросын талтай хэлэлцэж, энэ асуудлыг манай улсын ашиг сонирхолд нийцүүлэн шийднэ” гэж Токаев мэдэгджээ. Казахстаны Дотоод хэргийн яамны Цагаачлалын албанаас мэдээлснээр, есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 98 мянга орчим иргэн Казахстанд ирсэн байна гэж Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)