Шинэ "Хархорум" хотыг дэлхийн жуулчдын төв болгохыг зорьж байна гэв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Шинэ "Хархорум" бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь танилцжээ.

Эртний түүхт "Хархорум" хотыг ногоон байгууламжтай, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээг нь шийдэхээр эхний ээлжид төлөвлөж байгаа гэв.

Мөн хангайн бүсийн эдийн засгийн тулгуур хот болгож, Монголын түүх, байгаль газарзүйн онцлог, өв соёл, уламжлалыг харуулсан дэлхийн жуулчдын төв болгохыг зорьж байна хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам мэдээллээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)