Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, эрх зүйн орчин бүрдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэв.

Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Мөн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, уг хууль нь  Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилгод чиглэснийг дурдав. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг бүрдүүлж байгаа төрийн бус байгууллагууд, танхимын гишүүдээр ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаа явуулах тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд илүү бодитой оролцох боломжийг бий болгоно гэж байлаа.

 

Энэхүү арга хэмжээн дээр бондын зах зээлтэй холбоотой асуудлыг ярихын зэрэгцээ санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ажлын хэсгийнхэнд чөлөөтэй илэрхийлэхийг оролцогчдоос хүссэн юм. Учир нь Улсын Их Хурлаас банк, санхүү зээлийн асуудал, эл салбарын бодлого нь иргэд, бизнесийг дэмжсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар өргөн хүрээнд хэлэлцэх тул төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний санал үнэтэй хувь нэмэр болохыг УИХ -ын дарга онцлон тэмдэглэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • OYUN (102.89.85.215)

    2025-04-19

    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • (66.181.187.227)

    2025-04-17

    Төрийн банк улсын банк учраас Төрийн банкны ажилтнууд үйлчлүүлэгчдээс хахууль авах гээд байдаг.