БНХАУ-ын дарга, Камбож Улсын хаан нар уулзжээ

Дөрөвдүгээр сарын 17-ны үдээс хойш Камбож Улсын хаан Нородом Сихамони Пномпень дахь хааны ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Камбож хоёр орон харилцан итгэлцэл, бие биеэ туслахыг баримталж, харилцан язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, том жижиг улс орнуудын эрх тэгш, чин үнэнч харилцан итгэлцэж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааны үлгэр жишээ үзүүлсээр ирсэн юм. 

Камбожийн тогтвортой байдлыг хадгалж, хөгжлийг түргэтгэж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжиж байна. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Камбож болон бусад хөрш орнуудад илүү их боломжийг авчирна гэдэгт итгэж байна" гэжээ.

Нородом Сихамони Камбожийн хааны угсаа, сенат, засгийн газар, бүх ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин даргын айлчлалыг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Нородом Сихамони энэ үеэр хэлэхдээ, "Ши Жиньпин даргын айлчлал Камбож Хятадын харилцааг шинэ шатанд гаргах түүхэн айлчлал болно. Камбож мөн Хятадын хамт АСЕАН Хятадын хамтын ажиллагаа, Ланьцан-Меконгийн хамтын ажиллагаа зэрэг олон талт механизмын зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахад бэлэн байна" гэсэн байна.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (102.89.85.215)

    2025-04-19

    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.