Эмч нар: П.Батчулуун эмчид өвчний шалтгаанаар гэрээр нь ял эдлүүлэхээр шийдвэрлэж байна гэж бид дууллаа

Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийнхан мэдээлэл хийж байна. 

ХСҮТ-д 2018 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлснээс хойш долоон жилийн хугацаанд 200 гаруй хүнд энэ мэс заслыг хийжээ. Үүнээс 12 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан байна. 

Тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Хүрэлсүх, Энэ мэс заслыг хөгжүүлэхэд П.Батчулуун эмчийн үүрэг, шийдвэр маш их хувь нэмэр оруулсан. Амьгүй донор шөнө, өдрийн альч цагт гарч болно. Бидний утас 24 цаг нээлттэй байдаг. Шөнийн цагаар Батчулуун эмч яривал амьгүй донор гарлаа гэж ойлгодог. Энэ дуулиан гарсан 2024 оноос хойш тархины үхэлтэй донороос нэг ч мэс засал хийгээгүй гэв. 

Элэг, цөс. нойр булчирхайн тасгийн эрхлэгч Г.Үнэнбат, Өвчний улмаас гэрээр нь ялыг эдлүүлэх шийдвэр гаргах гэж байна гэж эмч бид нар дууллаа. Хүнд өвчтэй байгаа хүнийг гэрт гаргах гэж байгаа нь сайн хэрэг боловч тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг буруу болгох нийгэмд харуулах гэж байгаад харамсаж байна. 

Нэг амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах ажиллагаа нь ганц П.Батчулуун эмч биш олон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг ажилладаг өргөн бүрэлдэхүүнтэй багийн ажиллагаа байдаг. Тэгэхээр Монголд Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах ажиллагаанд оролцож буй эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг бүгдийг нь яллаж байгаатай адилхан харагдаж байна. 

Дээд шүүхээр энэ асуудлыг хэлэлцээд, эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэхийг хүсэж байна гэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • OYUN (102.89.85.215)

    2025-04-19

    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • (66.181.187.227)

    2025-04-18

    Хавдрын эмнэлэг хавдраар эмнэлэгт нь хэвтэж буй өвчтөнүүдэд орой амитриптилин гэх сэтгэл гутралын эсрэг эм буюу сэргээшийг өгдөг. Хавдрын эмнэлэгийнхэн ийнхүү өвчтөнүүдэд хор өгч байна.

  • Зочин (103.242.47.214)

    2025-04-18

    Яасан сүртэй юм бэ? Хулгайч луйварчдаа яаж ч чадахгүй байж ард түмэнд хэрэгтэй сайн эмчийг хорьж шийтгэж ард биднийг хохироож чаддаг гэдгийг харууллаа.