БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгсжээ
- 2023-10-27
- Дэлхий
- 0
БЭЭЖИН. 2023 оны аравдугаар сарын 27 /CCTV/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгслөө гэж тус төрийн телевиз мэдээлжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян амралтаараа Шанхай хотод ирээд байсан байна.
Ли Көчян 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж 27-ны Шанхайн цагаар 00:10 цагт нас баржээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)