Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москвад болох ялалтын баярт оролцоно

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын наян жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан 2025 оны 5-р сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын улаан талбайд болох ялалтын баярын парад, хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор болжээ.

 

Энэ тухай өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суух Элчин Сайд А.Н.Евсиков: "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд улаан талбайд болох ялалтын баярт оролцох урилгыг бид өгсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч урилгыг хүлээн авч, оролцохоор болсон" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)