Хөгжилд хөтөлсөн хөшөөтийн уурхайгаар...
- 2024-02-01
- Видео
- 0
Бид Ховд аймгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулж буй “МоЭнКо” компани, Хөшөөт төслийн аж байдалтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газраас тогтвортой уул уурхайг хөгжүүлэх, улмаар төмөр зам, авто зам барих, хил боомтыг нээх гээд бүхий л талаар дэмжиж байгаа билээ.
Ийм таатай нөхцөлд “МоЭнКо” компани нүүрс тээврээ 2011 онд эхлүүлэхээсээ өмнө 311 километр автозам барьж ашиглалтад оруулснаар бүтээн байгуулалт нь эхэлжээ. Өдгөө тус айл нь 2759 ажилтантай үйл ажиллагаа явуулж, зөвхөн орон нутгийн аж ахуйн нэгжээс 400 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бол өнгөрөгч хугацаанд Орон нутгийг хөгжүүлэх санд 23.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Хөшөөт төслийн хүрээнд Ховд аймгийн олон аж ахуйн нэгж хөл дээрээ бат зогсож, хүрээ хаяагаа тэлж байгааг иргэд ярьж байлаа. Тиймдээ ч 2017 оноос хойш Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч ирсэн нь тус компанийн ажил үйлсийг илтгэн харуулсан хэрэг. Ингээд та бүхэндээ манай сурвалжлах багийн бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)