Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас МАЛЧДАДАА ТУСЛАХ аяныг өрнүүлж байна
- 2024-02-18
- Сурталчилгаа
- 0
Монгол орны нийт нутгаар цас орж, 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтон, нийт нутгаар өвөлжилт хүндрээд байна. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн сумдад, тусламж, дэмжлэгээ үзүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас МАЛЧДАДАА ТУСЛАХ аяныг өрнүүлж байна.
Иймд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагууд, иргэд Та бүхнийг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг УРИАЛЖ байна.
Сэтгэгдэл (0)