Израилын тал Газын өмнөд хэсгээс цэргээ татжээ
- 2024-04-08
- Дэлхий
- 0
ТЕЛЬ-АВИВ, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэгт орших, ХАМАС-ын чухал бааз байрладаг Хан-Юнис хотоос цэргээ гаргасан тухай Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) дөрөвдүгээр сарын 7-ны ням гарагт мэдэгджээ.
“98 дугаар дивиз Хан-Юнис дэх ажиллагаагаа дуусгасан” гэж мэдэгдэлд дурдсан байна. Израилын цэргүүд “хүчээ сэлбэж, цаашдын ажиллагаанд бэлтгэхээр” Газын зурвасыг орхин явсан гэж армийн командлал мэдэгджээ.
Үүний зэрэгцээ "Израилын армийн ажиллагаа явуулах боломж, тагнуулын мэдээлэлд тулгуурлан ончтой ажиллагаа явуулах чадварыг хадгалах үүднээс IDF-ийн нэлээд олон тооны цэрэг Газын зурваст үлдэх" ажээ. Хан-Юнисээс цэргээ татсан нь ХАМАС-ын эсрэг Израилын дайнд гарсан "томоохон эргэлт" үү, эсвэл Египеттэй хиллэдэг Рафах хотод явуулж болзошгүй ажиллагааны завсрын үе шат уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна гэж шинжээчид дүгнэжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)