Иргэдийн зорчих явган замын хөдөлгөөнийг чөлөөлж байна
- 2024-04-18
- Улаанбаатар
- 2
Нийслэл хот 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулжээ. Эдгээр ажлын хэсэг хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлүүдийг арилгуулж эхэлсэн байна.
Тухайлбал:
-Цайз 16 орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж буй сайжруулсан шахмал түлш борлуулах 6 цэгүүдэд зөвлөмж өгч нийтийн эзэмшлийн талбайг угаалгаж тортгийг цэвэрлүүлэн иргэдийн зорчих явган замын хөдөлгөөнийг чөлөөлж орчны аюулгүй байдлыг хангууллаа.
-Ханын материал, 3,4-р хороолол чиглэлд Худалдаа үйлчилгээний газрын гадна орчин хотын стандартыг хангаагүй болон нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж зөвлөмж өгч хотын стандартыг хангуулан ажиллалаа.
Сэтгэгдэл (2)
(127.0.0.1)
Олон жил зам дээр наймаа хийж ирсэн энэ гажуудлыг засаж чадлаа
(127.0.0.1)
Одоо хогоо нэг шийдчихвэл болж байна.