БНХАУ-ын дрифтийн тамирчид “Power expo festival”-д оролцохоор Улаанбаатарт ирлээ

Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” наадам 12 дахь жилдээ энэ сарын 10-12-ны өдрүүдэд “22 авто худалдааны цогцолбор”-т болно.

“Power Expo Festival” наадамд оролцохоор БНХАУ-ын авто машин мотоциклийн холбоо, дрифтийн үндэсний багийн 3 тамирчин, инженер механик, техникийн ажилчдын хамтаар 17 хүнтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр Улаанбаатар хотод ирлээ. Тэд фестивалийн хүрээнд "INTERNATIONAL DRIFT BATTLE"-д манай орны болон Япон Улсын тамирчидтай өрсөлдөх юм.

Япон Улсын D1 GP-ийн топ 10 тамирчны нэг Акинори Үцүми “Power Expo Festival”-д оролцохоор хоёр өдрийн өмнө Улаанбаатар хотод ирсэн. Энэ дашрамд та бүхэндээ фестивалийн гурван өдрийн хөтөлбөрийг танилцуулъя.

“POWER EXPO” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

Эхний өдөр сонирхогчдын болон мэргэжлийн ангиллын нэг, хоёрдугаар үе, автобусны ур чадварын үзүүлбэр болохоос гадна авто парад болно. Үүнээс гадна “Power Expo” фестивальд оролцож буй БНХАУ болон Япон Улсын тамирчид мэндчилгээ дэвшүүлнэ.

Харин хоёр дахь өдөр “Power Expo Festival” наадмын албан ёсны нээлт болно. Нээлтэд яам, нийслэлийн удирдлагууд, элчин сайдууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, тамирчдын төлөөлөл оролцоно. Мөн мэргэжлийн болон сонирхагчдын ангиллын сүүлийн шатууд, SURIAN TALARIA бартаат тэмцээн, "VIP AUTO CLUB"-ын мэндчилгээ, үзэгчдийн дундах тэмцээн болон "MOVIE NIGHT" болно.

Наадмын сүүлийн өдөр олон улсын "DRIFT BATTLE, UB BIKERS CLUB"-ын мэндчилгээ, олон улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатууд, шагнал гардуулах үйл ажиллагаа, хаалтын шоу гэх мэт маш олон сонирхолтой, “гал гарсан” үйл ажиллагаа болох юм.

Харин “Expo Zone”-д 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дрифтийн уралдаан, дрифт такси үйлчилгээ гэх мэт авто спорт сонирхогчдын анхаарлыг татсан олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)