Хүний метапневмовирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- 3 цаг 55 мин
- Эрүүл мэнд
- 0
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүний метапневмовирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
-Гараа савантай усаар 1 минутаас багагүй хугацаанд угаах
-Нүд, хамар, амандаа гараараа хүрэхгүй байх
-Ханиах, найтаах үед ам, хамраа тохойгоороо эсвэл салфеткаар таглах
-Хүнтэй аяга, хоолны хэрэгслээ хуваалцахгүй байх
-Бохирдсон гадаргууг тогтмол цэвэрлэх, халдваргүйжүүлэх
-Дархлаагаа дэмжихийг зөвлөж байна. Шим тэжээл сайтай хоол, хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, ажил, амралтаа зохицуулаарай.
Сэтгэгдэл (0)