Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг танилцуулах сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн харьяа соёл урлагийн 11 байгууллагын дарга нар болон захиргааны ажилтнуудын дунд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг сурталчлан, таниулах “Тогтвортой хамтын ажиллагаа” сэдэвтэй сургалтыг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд амжилттай зохион байгууллаа.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуул”-ийн танилцуулгыг Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг танилцуулж, энэ хуулийн тухайд урлагийн салбарын ажилтнуудын анхаарбал зохиох зүйлс болон онцлох зүйл заалтыг тухайлан тайлбарлалаа. Мөн хуулийн тухай сонирхсон асуултад хариулсан юм.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийн дагуу нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн соёлын ордонд морин хуурыг гардуулан өглөө.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)