Х.Нямбаатар: Дүүргийнхээ бүх түвшинд ажилласан, тууштай, хөдөлмөрч Б.Хуягбаатарыгаа дэмжээрэй!

Намайг СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байхад 2013 онд Б.Хуягбаатар дүүргийн ЖДҮ-ийг дэмжих, мэдээлэл сургалтын төвд мэргэжилтнээр ажиллаж байсан, тэр цагаас хойш бид хамтран зүтгэж байна. Б.Хуягбаатар 2016 оноос хойш дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон, 2020-2024 оны 7 сар хүртэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, одоо дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа манай чадварлаг залуусын нэг юм.

Түүний давуу тал нь дүүргийнхээ бүх түвшинд ажилласан, асуудлын голыг харж, шуурхай шийдвэрлэж чаддаг, тууштай хөдөлмөрч чанартай. Энэ 4 жилд ИТХ-ын даргаар ажиллахдаа дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, иргэдийнхээ өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсанаар Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээж байна. НИТХ-ын Сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигч манай багийн гишүүн хамтран зүтгэгч Б.Хуягбаатарыг дэмжээрэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)