Утаажилтын бүсээс 2746 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангажээ
- 2024-10-02
- Нийгэм
- 0
Улсын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 1990 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид 21 иргэний /том хүн 5, хүүхэд 16/ амь насыг аварч, утаажилтын бүсээс 2746 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангажээ.
Иймд, иргэн бүр гал түймрийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүйн тулд хариуцлагатай байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)