З.Энхболд ноцтой баримт дэлгэв
- 16 цаг 59 мин
- Улс төр
- 2
Нүүрсний хэрэгт нэр холбогдож явсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт /2025.02.05/ болсон. Тус хурлаар З.Энхболдыг цагаатгасан бол Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцсон билээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, шүүх хуралдааны явцад талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтуудад тулгуурлан шүүгдэгч З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнийг цагаатгасан юм.
Түүний хувьд Тавантолгойг Монголд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр улсын хооронд яригдах бүрт гарч ирдэг гэхэд хилсдэхгүй. Энэ удаад ч мөн эрх ашиг, энэ тэргүүний зорилгоо иргэд нийтийн өмч хэмээх попролоор дахин сөхөв.
Өнгөрсөн шөнө тэрбээр цахим хуудастаа сүржин агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн. Тодруулбал, түүнийг нүүрсний хулгайчаар гүтгэсэн хүмүүс өөрсдөө хууль зөрчсөн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнд анхаарч, шударга ёс тогтоох хэрэгтэй гэжээ.
Тэрбээр цахим хуудастаа, намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж, шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.
Оюун-эрдэнийн Засгийн газар энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.
Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд Цанхи, Ухаа худаг, Бортээг, Онч хаарт, Бор толгой гэсэн таван бүлэг ордоос бүрддэг байлаа. Сүүлд хийсэн хайгуулаар Оорцог нэмэгдэж зургааэ орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судалж тогтоон 1990 оны нэгдүгээр сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй Ухаа худгийн ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70 хувь нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг нэг ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ. Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр нэг тонн нүүрс газар дээрээ 100 ам.доллар буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15 ам.доллороос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275 ам.доллор тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.
Дээр дурдсан 2008 оны гуравдугаар сарын 19-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав гэжээ.
Сэтгэгдэл (2)
(59.153.112.129)
ANUSDI80855877SEKSEER VANXANDN
Бат (202.9.47.29)
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч