The MongolZ-ыг хожсон Vitality Катовицед аваргаллаа
- 16 цаг 7 мин
- Дэлхий
- 0
#CS2 Дэн "apEX" Мадэсклэйр ахлагчтай Франц баг 400,000 ам.долларын (1.38 тэрбум төгрөг) шагналыг авав.
ESL-ээс жил бүр зохиодог CS2 (Counter Strike 2)-ын томоохон тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Katowice 2025" Польшийн Катовице хотод болж, өнгөрсөн шөнө өндөрлөлөө.
$1,000,000 шагналын сантай тэмцээний финалд Францын "Team Vitality" баг Оросын "Team Spirit" багийг 3-0 (Dust II 13-6, Nuke 13-5, Mirage 13-11) харьцаагаар хожиж аваргын цомыг өргөв.
2024 оны IEM Katowice-д түрүүлж байсан, өнгөрсөн жилийн мажорын аварга Team Spirit эсрэг багаасаа нэг ч map авч чадаагүй нь таамаглаагүй үйл явдал байв.
- The MongolZ-ын Катовице дэх түүхэн амжилтыг дэлхийн аваргууд зогсоолоо
- The MongolZ "IEM Katowice" тэмцээний хагас шигшээд шалгарлаа
- "BLAST Rising Asia Spring 2025" тэмцээнд Монголын хоёр баг уригдлаа
Хоёр баг хамгийн сүүлд "BLAST Premier World Final 2024" тэмцээний хүрээнд таарахад оросууд 2-0 харьцаагаар хожиж байв.
Хоёрдугаар байр эзэлсэн Леонид "chopper" Вишняаков ахлагчтай Spirit 180,000 ам.долларын (621 сая төгрөг) шагналтай гэртээ харилаа.
Сэтгэгдэл (0)