УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ
- 8 цаг 27 мин
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж буйгаа албан ёсоор зарлан, УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар хамгийн түрүүнд уг саналыг дэмжин, Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд буй юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир мөн уг саналыг дэмжин, Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэдгээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд хэлжээ.
Ө.Шижир нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамгийн ойрын хүмүүсийн нэг бөгөөд ЕТГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн юм
Сэтгэгдэл (0)