“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилан 800,000 гаруй төгрөгийг шилжүүлэн авчээ

Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэг хоёрдугаар 6-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна. Ийм учраас танай дэлгүүрийг шалгана" гэх нэрийдлээр 800,000 гаруй төгрөгийг шилжүүлэн авчээ. Бусдыг залилсан дээрх үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.

Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдэхийг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.47.67)

    2025-02-12

    Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч