Монгол хүүхдүүд Майкл Жорданаар хичээл заалгана

Монголын өсвөрийн сагсчдын хоёр дахь бүлэг домогт сагсчин Майкл Жорданаар сагсан бөмбөгийн хичээл  заалгахаар боллоо. Майкл Жордан “Flight School” хэмээх сагсан бөмбөгийн сургуультай бөгөөд энэ сургуулиас зохион байгуулдаг зуны кэмп сургалтад манай орноос хоёр дахь удаагаа хүүхдүүд очиж суух юм байна. Энэ сургалтад Монголын 20 хүүхэд суух бөгөөд Монголоос гадна олон орны өсвөрийн сагсчид ирж суралцдаг байна. Өнгөрөгч онд Монгол Улсаас анх удаа 9-18 насны 10 хүүхэд АНУ-ын Лос-Анжелес, Санта-Барбара хот дахь 10 хоногийн сургалтад суусан юм. Энэхүү гэрээг “СБЛ Хасын Хүлгүүд” Майкл Жорданы “Flight School”-тэй байгуулсан юм. Энэ удаад ч мөн “СБЛ Хасын Хүлгүүд”-ийн санаачилгаар Монголоос 20 хүүхэд наймдугаар сарын 6-10-нд АНУ-ын Санта-Барбарад сургалтад сууна. Сонирхуулахад, сургалтын үеэр Майкл Жордан өөрийн биеэр ирж, бяцхан сагсчдад өөрийн чадвараасаа танилцуулж, чухал заавар, зөвлөгөө өгдөг байна.      

Э.Төгс
 


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)